postpass akl Мазаалайн тухай – Мазаалай аялагч клуб

Мазаалай баавгайн тухай

Мазаалай нь Монгол орны дархан цаазат говь цөлийн хүнд нөхцөлд зохицон, эрс тэс уур амьсгалд тархан амьдардаг бөгөөд заримдаа говийн баавгай гэж нэрлэгддэг.

It works by interfering with the functions of the immune system. I would say don't take any sort of med without first speaking maca peruviana e viagra naturale Labuhan Deli with your doctor. I was using the synthroid without rx for a long time but could not get it to work properly with the high setting, this is due to the fact that the amp has two separate output cables.

Find out if dapoxetine is available in your state, get information on its uses, storage and dosage, get the dosage and instructions for dapoxetine and. It was developed Redditch clomifen rezeptfrei apotheke in 1950 as an injectable corticosteroid. It’s easy to get the medicine without a prescription.

Мазаалай яагаад чухал амьтан бэ?

Мазаалай Монголын Алтайн өвөр говьд Говийн их дархан цаазат газар амьдардаг бөгөөд дэлхийн өөр хаана ч байхгүй ховор амьтан. Олон улсын судлаачдын дүгнэснээр мазаалай нь бусад баавгайн төрлөөс онцлог төрөл зүйл гэж үздэг бөгөөд Монгол Улсын болон олон улсын Улаан номонд бүртгэгдсэн байдаг. Мазаалай нь Монгол хүн бүрийн бахархал байхаас гадна Хятадууд пандаг сүр сүлдээ болгон дээдэлдгийн адил монголчууд бид бас өөрсдийн онцлог амьтнаа дээдэлж хүндлэх ёстой.

Мазаалай хаана амьдардаг вэ?

Мазаалай Алтайн өвөр говийн 1300-2300 метрийн өндөрт орших говийн дунд ба намхан уулсын өндөрлөг дов толгод болон хотгор хуурай газрын нуга сайранд амьдардаг. Мөн мазаалай баянбүрд, булгийн ил задгай устай газрыг бараадан байршиж, ус идэш тэжээлийн хүрэлцээ нь түүний эзэмшил нутгийг тодорхойлдог.

Мазаалай нь бусад баавгайн адил өвлийн цагаар (11-3 сар) ичээндээ орж, бусад дулаан улирлыг идэвхтэй өнгөрүүлдэг.

Алтайн өвөр говь нь Төв Азийн хамгийн хуурай гандуу нутагт хамаарах тул гадаргын усны нөөц муу. Дэлхий дахинд явагдаж буй уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлын нөлөөллөөр говийн булаг уснууд хатаж ширгэх байдал ажиглагдаж байгаа нь Мазаалай болон зэрлэг амьтдын амьдралд аюул занал учруулж болзошгүй байна.

Мазаалай юу иддэг вэ?

Мазаалай нь холимог идэштэн бөгөөд амьтан ургамлын аль алинаар нь хооллоно. Мазаалайн идэш тэжээлийн талаарх эрдэмтэн судлаачдын нийтэлсэн материалыг нэгтгэж, баас ялгадсыг задлан шинжилсэн дүгнэлтээс үзэхэд улирлаас хамааран 33 зүйл ургамал, 18 зүйл амьтны гаралтай хоол тэжээл хэрэглэгдэж байгааг тогтоожээ.

Мазаалайн ялгадаснаас хорхой шавьж, амьтны үлдэгдэл яс зэрэг олдох хэдий ч үндсэн хоол тэжээл нь ургамал, түүний дотор баажууна зонхилдог байна.

Мазаалай нь ямар амьтан бэ?

Мазаалай нь нуугдмал амьдралтай амьтан. Сонор соргог, харьцангуй шалмаг хөдөлгөөнтэй, бүрэг ичимхий зантай. Их холоос үнэр, дуу чимээ зэргийг мэдрэх чадвартай. Түүнчлэн газар орны байршлыг нягтлан харахын тулд хойт хоёр хөл дээрээ босч зогсдог, сониуч зантай амьтан юм. Мазаалай нь ямагт хүнээс дөлж зугтаж явах учир зэлүүд говьд тэднийг олж харсан хүн цөөн байдаг. Зун цагт өдрийн халуунаас зугтаж хадны агуй ангал зэрэг сүүдэрлэг газар өдрийг өнгөрөөнө. Нар жаргаж, бүрий болох цагаар идэш хоолонд явдаг байна.

Мазаалай эзэмшил нутгаа хамгаалан бусад баавгайтай тулалддаг. Олон жил үргэлжилсэн ган гачигийн үр дүнд баавгайнууд усны ундрага бүхий газар нутгаа булаацалдан тулалдаж нэгийгээ барьсан тохиолдол цөөнгүй байна. Мазаалай хүн барьсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч байгалийн зэрлэг амьтан учир ойртож очихдоо болгоомжлох нь зүйтэй. Хэрэв Мазаалай сандарсан, үүрнийхээ ойролцоо хүнтэй таарсан, эсвэл бамбаруушдаа аюул занал учирлаа гэж үзвэл хүнрүү дайрч довтлохоос буцахгүй ууртай амьтан юм.

Хэдэн мазаалай байгаа вэ?

Мазаалайн тоо толгой бага. Тэд Говь-Алтайн өргөн уудам, уулархаг газраар нутаглан амьдардаг учир биологчид  зэрлэг говьд одоогоор хэдэн баавгай амьдарч байгаа тодорхой тоо тогтоох боломжгүй байна. 50 жилийн өмнө судлаачид ойролцоогоор 15 – 20 орчим мазаалай амьдарч байгаа тухай мэдэгдсэн байдаг. Тэр үеэс эхлэн мазаалайн тоог тогтоох зорилгоор дэвшилтэт аргуудыг ашиглан судалгаа явуулсаар ирсэн. Жишээлбэл, 2008–2009 оны хооронд “Говийн Баавгай Төсөл” – ийн хүрээнд мазаалайн гол байршил нутаг дахь нэмэлт тэжээлийн цэгүүдээс цуглуулсан баавгайн үсэнд генетикийн шинжилгээ хийсэн байна. Ингэснээр, шинжээчид баавгайн тоо толгой харьцангүй өсч ойролцоогоор 36 байна гэсэн үр дүнд хүрсэн ч энэ нь маш бага тоо юм.

Мазаалайн тоо толгой яагаад өсөхгүй байна вэ?

Мазаалай 4 настайгаас эхлэн 2 жилд нэг удаа үржилд ордог ч зөвхөн 1–2 алманцаг төрүүлдэг.

Мазаалайн бамбарууш ихэвчлэн 2 нас хүртлээ эхтэйгээ хамт амьдардаг. Гэсэн ч 2 настай баавгай бие дааж амьдрах чадвартай болох хүртэл чоно зэрэг зэрлэг амьтанд бариулах аюултай байдаг.

Мазаалай өргөн уудам нутаг дамнан амьдардаг учир тэдний амьдралын мөчлөгийн тухай судалгаа маш бага хийгдсэн байдаг. Иймээс устах аюулд ороод буй энэ амьтныг сайн таниж мэдэхийн тулд бид илүү урт хугацааны нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай юм.

Мазаалайг хамгаалахын тулд юу хийх вэ?

Юуны түрүүнд судлаачид, хамгааллын биологчид, экологчид Мазаалайн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв мэдээлэл цуглуулах нь чухал байна. Судалгааг чиглуулэн явуулахад орон зай, цаг хугацаанд тулгуурласан үйл ажиллагааны нарийн төлөвлөгөө, хуваарь гаргах хэрэгтэй. Мазаалайг хамгаалахын тулд сайн мэдлэг, мэдээлэлтэй байх нь шинэ арга хэрэгсэл, арга барилтай болоход тусална.

Мазаалайг хамгаалах арга хэрэгсэл гэдэгт байгаль хамгаалагчийн мониторинг,  мөрдлөг шинжилгээ орно. Мөн бидний хувь нэмэр хамгийн чухал.

Мазаалайг яаж өсгөж үржүүлэх вэ?

Мазаалай болон түүнтэй адил ховор, ховордсон амьтад нь байгалийн унаган орчинд хамгаалалттай амьдрах хэрэгтэй. Хүний байнгын халамжинд асран хамгаалж болох ч, зэрлэг амьтдыг байгаль орчинд нь хамгаалах нь олон давуу талтай байдаг. Байгаль орчинд нь амьдруулахдаа орчныг нь тордон сайжруулж, зохицуулалт, хяналт бий болгох замаар хамгаалах боломжтой. Түүнчлэн баавгайнуудад идэш тэжээлийг нь бэлдэж, хармагийн ургалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.