postpass akl Sutai mountain – Мазаалай аялагч клуб

СУТАЙ ХАЙРХАНЫ АВИРАЛТ-2020

Mazaalai travel clubI.Бэлтгэл

Azithromycin 500 mg tokopedia 100 mg tokopedia canada. He has a history with the government of this country on Kannad charges of theft of property etc. In this book, we present an alternative, non-traditional, and potentially useful method for the diagnosis of infection in the lower urogenital tract (bladder, urethra, and ureters).

Side effects may include feeling tired, having trouble sleeping, or feeling weak. Women suffering from anelevated t and/or d usually need a combination of the birth Châtellerault precio cialis 10 mg lilly control pills progestin and the hormone follicle stimulating hormone. Url=https://play.google.com/store/apps/details?id=com.package.name.

Алба ажил,бэлтгэл сургуулилтаа чадан ядан зохицуулсаар Ялалтын баярын өдрүүдээр нөхдийн хамт төрөлх Тонхил сумаа зориод ирлээ.Миний алба эрхэлдэг УБДС ТӨХК-ийн уулчид,тамирчид Сутай хайрханд бараалхахаар эртнээс бэлтгэлээ базаасан юм.

УБДС ТӨХК-ийн багийн бүрэлдэхүүнд:
1.Н.Батсайхан МУҮХ-ны Өндөр уулын авиралтын хорооны дарга,Уулын спортын мастер
2.Н.Хэрлэн “Сутайн бор”клуб,ОУХМ
3.Д.Батцэрэн
4.М.Ууганбаяр
5.Т.Цэцэгмаа нар багтсан юм.

УБДС ТӨХК-ийн дээрхи багтай хамт Улаанбаатар хотоос ХААН хайкинг,Мазаалай хайкинг клубүүдийн 8, туршлагатай уулчин Б.Онон,Т.Хандсүрэн,”Сутайн бор”клубийн тамирчин Б.Насанжаргал нарын нийт 16 уулчид,тамирчид авиралтанд оролцлоо.Үүнд :

ХААН хайкинг клубийн бүрэлдэхүүнд:
1.Б.Шижир
2.Ө.Амарзаяа
3.Би-Ирлээ
4.С.Батдулам
5.А.Ууганцэцэг
6.Г.Өлзийжаргал

Мазаалай хайкинг клубийн бүрэлдэхүүнд:
1.Э.Хосбаяр
2.С.Анхбаяр нар тус тус багтав.

Энэ удаагийн авиралтыг Уулын спортын мастер Н.Батсайхан ахалж, амжилттай гүйцэтгэлээ.

Бид 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр авирсан бөгөөд урьд өдөр нь тамирчид багаж хэрэгсэлээ бэлтгэж,багийн ахлагч авиралтын замыг тогтоов.Анх удаа өндөр ууланд хөл тавьж буй тамирчид олон байсан тул багийн ахлагч,туршлагатай уулчид тэдэнд зөвлөгөө өгч хувцас,багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг нягталж,аюулгүй ажиллагааны заавар зэргийг танилцуулж,биеийн эрүүл мэндийн байдлыг хянах зэрэг бэлтгэл ажил өрнөсөн.

II.Авиралт

Сумын төвөөс өглөө эртлэн хөдөлж хайрханы бэлд хүрч, 5 цагт авиралт эхлэв.Нийт 3 хэсэгт хуваагдаж олсонд орохоор тооцсон байв. Хайрхан минь энэ хавар цас багатай,мөс нь ихээр ил гарчээ.Дээш өгсөх замд цасаар шуурч байсан тул анхлан авирагчдад нэг талаас тун амаргүй сорилт,нөгөө талаас давуу тал болсон болов уу.Өндөр уулын цаг агаар,зарим бэрхшээл зэрэгтэй бодит байдал дээр нүүр тулсан бизээ.Цаг агаарын “тааламжгүй”нөхцөл оргилд хүрээд буух замд орох хүртэл үргэлжилсэн юм.Буух замд тэнгэр онгойж бид авиралтаа амжилттай өндөрлүүлсэн.

Сумын төвд зөөлөн цас,бороотой холилдон орж биднийг угтлаа.Багийн гишүүн хүн бүр туулсан зам,угтсан цаг агаарт нэн тааламжтай,сэтгэл хангалуун байв.Тэнгэр хангай хураа хайрласанд дор бүрнээ ихэд билэгшээж билээ.

Энэхүү авиралтанд амжилттай оролцсон багийн нийт гишүүддээ талархал илэрхийлж,Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч,Тонхилын унаган хүү,Уулын спортын мастер Г.Чардаг гуайнхаа бичсэн нэгэн шүлгийг өргөн барья.Хүлээн авна уу.

СУТАЙ

Өглөөн наран хамгийн түрүүнд
Зүтгэж золгосон
Оройн наран хамгийн сүүлд
Зүүгдэж жаргасан
Наранд ноолуулсан өвөө уул
Арван зүгийн олноо
Рашаанаар ивэлж ундаалсан
Алс холын найрагчид
Шүлгээ дэлгэж золгосон
Хайр түгээж,хайр хүлээсэн эмээ уул
Ай Сутай хайрхан минь,та
Товойж ургасан газрын хөх
Ай цуутай хайрхан минь,та
Овойж царцсан тэнгэрийн сүү

— o O o —

Н.Хэрлэн УБДС ТӨХК-ийн ажилтан,“Сутайн бор”клубийн тамирчин,ОУХМ

Улаанбаатар-Тонхил-Улаанбаатар

2020.05.11